Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн 2024 оны төсвийн орлогын гүйцэтгэл 94.1 хувьтай байна

2025/07/02

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал Монголын хөрөнгийн биржийн байранд боллоо. Хуралдаанаар

  • Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай
  • Нийслэлийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
  • Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар кабель кар” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай
  • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын дүрмийг өөрчлөн батлах тухай
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдааныг товлон зарлах тухай зэрэг 16 асуудал хэлэлцлээ.
  • Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг танилцууллаа. 

"Нийслэл Улаанбаатар хотын хувьд улсын нийт хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдарч, идэвхтэй үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь нь нийслэлд төвлөрч, улсын худалдаа үйлчилгээний салбарын 84 хувийг нийслэлд бүтээн байгуулж, нийт мөнгөн хуримтлалын 81 хувийг бүрдүүлж, улсын ДНБ-ий 70 орчим хувийг нийслэлд бий болгон, улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 10.1 хувийг нийслэлийн төсвөөс бүрдүүлэн, нийслэлийг хөгжүүлэх, нийслэлийн иргэдийн ажиллаж амьдрах ая тухай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд төлөвлөн зарцуулж байгаа"-г тэрбээр онцоллоо.

Нийслэлийн 2024 оны төсвийн нийт орлогыг 3,283.7 тэрбум төгрөг, урьд оны үлдэгдлээс 720.5 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 509.8 тэрбум төгрөг, нийт зарлагыг 4,514 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр баталсан. Төсвийн гүйцэтгэлээр нийт 3,091.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 3,362.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд тэнцлийн зөрүү 271.2 тэрбум төгрөгийг урьд оны үлдэгдлээс санхүүжүүлсэн байна.

2024 онд нийслэлийн төсвийн орлогыг 3,283.7 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 3,091.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 94.1 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ.

Нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, ногдол, өр барагдуулах, чиглэлээр тодорхой ажил санаачлан хэрэгжүүлсэн зэргээс шалтгаалж өмнөх оны гүйцэтгэлээс төсвийн орлого 40.6 хувиар өссөн байна.  Уг асуудлыг НИТХ-ын Ээлжит IV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

 

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он