Сэтгэгдэл 0

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Шиврийн нарийн” гэх газарт 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ойн түймэр гарсан байна. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газраас 28 алба хаагч, 5 техник, Шарын гол сумын мэргэжлийн ангиас 31 хүн, 5 техник, Хонгор сумын мэргэжлийн ангиас 31 хүн, 5 техник нийт 85 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Холбогдох байгууллагууд хамтран шуурхай арга хэмжээ авч, тухайн түймрийг 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагт бүрэн унтраасан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.