Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ

2025/06/28

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт ёслол төгөлдөр эхэллээ. Тэртээх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин, соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж ирсэн билээ. Энэ жилээс нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болгон өргөн агуулгатай зохион байгуулж байна. 

Тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотоос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Мөн жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Тэгвэл энэ жилээс анх удаа нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтож байна. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой. Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн өргөжин хөгжсөөр байна. Зуун жилийн турш тасраад байсан монголчуудын уламжлал, өв соёлын наадам “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг эргэн сэргээж, соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн болгон хөгжүүлснээр Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах томоохон брэнд болно гэдэгт итгэлтэй байна. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, бидний түүхэн соёлын үнэт өвийг ирээдүй хойчдоо хадгалан үлдээх чухал арга хэмжээ болохын хувьд ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршино” хэмээв.

Уг наадмын хүрээнд хүчит 256 бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн зохион байгуулж буй. Мөн энэхүү наадамд Улаанбаатар театрын “Монгол туургатан” болон есөн дүүргийн ардын авьяастнууд оролцож, ая дуу, бүжиг наадмаа үзэгчдэдээ хүргэхээс гадна монгол хувцасны үзүүлбэр үзүүлж, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнг дэлгэж байгаа юм. Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин, соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж байна. 

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он