
Нийгмийн даатгалын байгууллага 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 27-нд Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Тус үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б. Батжаргал болон холбогдох газрын дарга нар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу болон холбогдох төлөөллүүд оролцлоо.
Хамтын ажиллагааны гол зорилго нь нийгмийн даатгалын талаарх сөрөг ойлголтыг засах, ажил олгогчдод нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх зөвлөмж мэдээлэл хүргэх, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд чиглэх юм. Мөн Нийгмийн даатгалын багц хууль, түүний ач холбогдол, нийгмийн даатгалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийхэд хамтран ажиллана.
Санамж бичгийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хоёр байгууллага цахимаар солилцож, сар тутам ажлын явцыг дүгнэх юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.