Сэтгэгдэл 0
Өнөөдөр Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Хан-Уул дүүрэг 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
Уг замыг өнөөдөр буюу 6 дугаар сарын 27-ны 23:00 цагт хааж, зургаадугаар сарын 29-ний 12:00 цагт нээх аж.
Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.