Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана

2025/06/25
"ЮНЕСКО"-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2025 оны 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Тайж хайрханы бэлд 4 дэх удаагаа зохион байгуулагдана.
 
Фестивалийн онцлох арга хэмжээний нэг болох Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.
 
Уг тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваачид оролцох урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь монголын морьт спорт, үндэсний өв соёлыг олон улсад сурталчлах, соёл, спортын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал үйл явдал юм.
 
Энэ удаагийн тэмцээний онцлог нь Монголын уламжлалт харвааны төрөл болох “Бөмбөг намнаа”-г дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтааснаараа онцлог юм.
 
Тэмцээнийг Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсаас 15 шилдэг харваач оролцохоос гадна олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ.
 
Тус дэлхийн аваргын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр /2025.06.25/ зохион байгуулагдаж, дараах албаны хүмүүс оролцлоо.
 
-Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбооны тэргүүн Н.Даваадорж,
 
-Дэлхийн Морьт Харвааны Холбооны (WHAF) тэргүүн Ким Ён СоП,
 
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш,
 
-Дэлхийн аваргын зохион байгуулах хорооны дарга Ж.Энхбат,
 
-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга Ц.Эрдэнэцэцэг.
 
Хурлын үеэр тэмцээний зохион байгуулалт, ач холбогдол, оролцогч орнууд болон олон улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он