Сэтгэгдэл 0
Газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн 128.3 тэрбум, хөрөнгө оруулалтын 50.2 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдрийн (2025.06.24) хуралдаж, хаврын тариалалтын урьдчилсан дүн мэдээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсон, Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах болон Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэлдээ цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 07-ноос эхлүүлж, урьдчилсан байдлаар 300.1 мянган га-д үр тариа, үүнээс 264.8 мянган га-д улаанбуудай, 12.1 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 32.2 мянган га-д малын тэжээл, 126.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 479.5 мянган га-д тариалалт хийсэн тухай дурдаад, гүйцэтгэл 74.0 хувьтай байгааг танилцуулав. Үр тариа, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт хийгдэж байгаа бөгөөд төлөвлөсөн зорилтоос ихээхэн доогуур байгааг тэрбээр мэдээлсэн юм. Мөн энэ жил 245.8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 95.2 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байгаа ажээ.
Сайдын мэдээлснээр, тариалангийн гол бүс нутгууд болох Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Орхон, Сайхан сум, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баянхангай, Баянцогт, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам сум, Дархан-Уул аймгийн Хонгор, Дорнод аймгийн Халхгол, Чойбалсан, Чулуунхороот сумдаар 30 хэмээс дээш, хөрсөн дээрээ 50 хэмээс дээш халж, олон хоног үргэлжилсэн, хур тунадас багатай, хөрсний нөөц чийгийн хангамж муутай байгаагаас таримлын соёололт харилцан адилгүй байгаа аж.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газраас тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт ухаалаг технологи нэвтрүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилт тавьж "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ны хүрээнд тариалан эрхлэгчдийн хуралдаанууд, нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарынхаа тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээ, зорилт, чиглэлийг тодорхойлсон байна. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээг байгуулж, 7-8 хувийн хүүтэй, 2-4 жилийн хугацаатай, нийт 800.0 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөснөөс газар тариалангийн үйлдвэрлэлд 345.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 128.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 50.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг нийт 599 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.
Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Төв, Хэнтий, Говьсүмбэр аймагт нийт тариалангийн эргэлтийн талбайг 71.2 мянган га-аар нэмэгдүүлжээ. Цаашид хөрс хамгааллын аргаар тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулж, талбайн хэмжээг 200 мянган га-аар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ургах чадвар өндөр, ногоон масс ихтэй вандуй, эрдэнэшиш, наранцэцэг, тосны ургамал, бусад ашигтай тэжээлийн таримлыг нутагшуулж, таримлын сэлгээнд оруулах, цулгуй уриншийг багасгах, ногоон бордуурт уриншийн хэмжээг нэмэгдүүлэх, тэжээлийн таримлын дотоодын борлуулалтыг дэмжих замаар газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх шат дараатай арга хэмжээг авахаар төлөвлөсан байна. Мөн таримал ургамлын шинэ сорт гаргаж авахыг дэмжих, нутагшсан болон ирээдүйтэй сортын үр үйлдвэрлэх, сорт сорих тогтолцоог сайжруулах, тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, нутагшсан сортын торгон болон баталгаажсан үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах бодлого баримталж байгаа ажээ.
Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдол гүнзгий нүүрлээд байгааг сайд мэдээлэлдээ дурдаад, газар тариалангийн механикжуулалтыг нэмэгдүүлэх замаар энэ хомстолыг нөхөж, үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх гарц байгааг тэмдэглэсэн юм. Иймд хөдөө аж ахуйн багаж, техник тоног төхөөрөмж, хүлэмж, усалгааны систем, бордоо, ургамал хамгааллын бодисыг гааль, НӨАТ-аас чөлөөлж, санхүүгийн дарамтыг бууруулах нь зүйтэй гэлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан импортоор оруулж ирэх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг шуурхай горимоор шийдвэрлүүлэх, мөн импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, агуулах, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн аж ахуй, шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн хэрэгжих хугацааг сунгах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, эрсдэлээс хамгаалах үүднээс Хөдөө аж ахуйн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг танилцууллаа.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, Байнгын хорооны дарга Б.Бейсен нар асуулт асууж, газар тариалангийн салбарын тогтвортой өсөлтийг хангах, цаг уур, байгаль орчны хамаарлыг бууруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх болон импортын гаалын татварыг бүс нутгийн онцлогт тохируулан ялгаатай зохицуулах, түүнчлэн махны экспорт, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд бий болсон тээг саадыг арилгаж, бизнесийн орчныг эрүүлжүүлэх, төсвийн тодотголоос шалтгаалан салбарын хөрөнгө оруулалт танагдахаас сэрэмжилж ажиллах, отрын бүс нутагт зохистой менежмент хэрэгжүүлэх, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлж, өргөжүүлэх, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” болон тус салбарт хэрэгжүүлж байгаа бусад хөтөлбөрийн үр дүнг сайжруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбарын байгаль, цаг уураас хамааралтай эрсдэл, эмзэг байдлыг бууруулахын тулд төрийн зохицуулалтыг оновчтой, зөв хийх шаардлагатай гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тогтвортой бодлого явуулж үр дүн гаргаж ажиллах явдал чухал гэдгийг тэмдэглэн, ахиу бүтээгдэхүүн өгдөг сорт, таримлуудыг нутагшуулахын тулд Ургамал, газар тариалангийн хүрээлэнг дэмжих, хөрөнгө зардлыг нэмэгдүүлэх, үнэ, тээвэр логистик, түгээлтийг оновчтой төлөвлөж, тооцоо судалгаатай ажиллах нь зүйтэй гээд хүнс, хөдөө аж ахуйн салбарын агшилт зөвхөн улаан буудайн гаалийн татвараас шалтгаалсан зүйл биш гэдгийг дурдсан юм.
Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, С.Ганбаатар, С.Замира, У.Отгонбаяр нар ажилласан юм. Ажлын хэсэг дөрвөн удаагийн хуралдаан зохион байгуулж, Хүнс, хөдөө аж ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын мэдээллийг сонсож, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, иргэд, мэргэжилтнүүдийн саналыг авч нэгтгэжээ.
Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа зохион байгуулж буйн дотор 2019 онд малын генетик нөөцийн төлөв байдлыг үндэсний хэмжээнд тодорхойлох, тайлагнах ажлыг зохион байгуулсан байна. Тус тайланг Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлсэн бөгөөд үр дүнд Монгол Улс нь малын генетик нөөцөд суурилан үндэсний хэрэгцээг хангах, илүү нөөцийг бүс нутгийн болон дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх боломжтойг батлан харуулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжтойг бататгажээ. Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт 2024 онд үнэлгээ хийсэн бөгөөд хангалтгүй гэсэн дүн гарчээ.
Малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг олон улсын аргачлалаар 2002 онд анх хийж, 2019 онд үндэсний хэмжээнд баталгаажуулан, 2020 онд НҮБ-ын Тэжээвэр мал, амьтны төрөл зүйлийн олон улсын мэдээллийн санд Монгол Улсад үржүүлж байгаа 52 үүлдэр омгийн малын төрөл, зүйлийг бүртгүүлсэн байна. Уг бүртгэлийг 2024 онд баяжуулж, шинээр үндэсний долоон үүлдэр, омог, нутагшуулж буй үүлдрийн малын талаарх мэдээллийг тайлагнан, бүртгүүлжээ.
Манай улс хонины 27, ямааны 15, үхрийн зургаа, тэмээний тав, адууны зургаа, нийт 59 үүлдэр, омгийг үндэсний уугуул үүлдрээр албан ёсоор баталж, өсгөн үржүүлж буй бөгөөд монгол үүлдэр, омгийн адуу 2024 оны байдлаар 4.7 сая тоо толгой байгаа бөгөөд нийт адууны 52.2 хувийг “уналга, махны”, 10.5 хувийг “уналга, сүүний”, 6.5 хувийг “хурдны болон спортын” чиглэлээр өсгөн үржүүлж байна.
Харин нийт адуун сүргийн 30.8 хувьд ашиг шимийн чиглэлийг нарийвчлан тогтоох шаардлагатай байгаа гэж “Монгол Улсын малын генетик нөөцийн 2019 оны үндэсний тайлан”-д дүгнэсэн нь адуун сүргийн популяцийн бүтцэд “эрсдэл” үүссэнийг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 23 улсаас Англи, Араб, Ахалтехин, Будённый, Дон, Орлов, Кабирдин, Оросын хатирч, Владимирский зэрэг 10 гаруй үүлдрийн 5209 толгой адууг импортоор авсан бөгөөд гадаад улсаас сайжруулагчаар оруулж ирсэн цэвэр үүлдрийн адууг тухайлсан бүс нутагт “Таван төрлийн малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-ний дагуу үржүүлэхээр хуульчилсан боловч амьдрал дээр хэрэгжихгүй байгааг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг танилцуулгадаа дурдав.
Иймд ажлын хэсэг Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай, төсөв бүрдээгүй, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих мэргэжлийн бүтэц зохион байгуулалт сул, хүний нөөц хангалтгүй, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүй, хуулиар заасан зарим чиг үүргийг огт хэрэгжүүлэхгүй байгаа зэргээс шалтгаалж буйг дүгнэсэн байна. Улс орон бүр өөрийн байгаль экологийн онцлог, технологийн горимд дасан зохицсон, үндэсний уугуул генохэвшлийн малыг өсгөн үржүүлэх бодлогыг баримталдаг боловч манай улсад байгаль экологи, технологийн өөр өөр нөхцөл бүхий улс орнуудаас удамшлын шинж тэмдэг, ашиг шимийн чиглэлийн хувьд ялгаатай адууг импортлон үржилд ашиглах болсон нь монгол адууны популяцийн генетикийн тэнцвэрт байдалд өөрчлөлт оруулахуйц геноцит эрсдэлийг дагуулж байгааг санал дүгнэлтэд дурдсан байна. Иймд салбарын яам, холбогдох шинжлэх ухааны байгууллагын судалгаа, тайлан, салбарын судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөл, малчид, орон нутгийн уяачдын санал, дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын хилээр гадаад улсаас оруулах үржлийн адуу түүний үр, хөврөлийн тоо хэмжээг 2026 оноос эхлэн тодорхой хугацаанд хязгаарлах нь зүйтэй гэж үзжээ.
Цаашид малын генетик нөөцийн төлөв байдлыг үндэсний хэмжээнд шинэчлэн тогтоох, улсын хилээр нэвтрүүлэх үржлийн мал, үржүүлгийн бүтээгдэхүүнийг бүртгэх, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, адуун сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар гаргаж, үржлийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэхэд төр, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил хамтран ажиллах, бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх зэрэг бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Ж.Батжаргал, М.Мандхай, З.Мэндсайхан, мөн Байнгын хорооны дарга Б.Бейсен нар монгол адууны үүлдэр, угсаа, түүнд орж буй өөрчлөлт, эрсдэл, стандартчилах болон хэмжих асуудал, хурдны удам болон таваарлаг байдлыг хөгжүүлэх зэрэг асуудлаар асуулт асууж, үг хэллээ. Санал дүгнэлттэй холбогдуулан боловсруулсан “Малын генетик нөөцийг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 79 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонслоо. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Э.Болормаа, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Д.Рэгдэл нарын бүрэлдэхүүнтэй ажилласан тус ажлын хэсэг усны салбарын нээлттэй хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгуулж, “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах” төслүүд, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон ундны усны хангамжийн нөхцөл байдал болон Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Гурвансайхан сумдын ундны ус, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, улсын хэмжээнд нийт сумдын ундны ус, ариун цэврийн байгууламжийн судалгааг гаргасан байна. Мөн усны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгын хүрээнд Усны тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулиудын давхардал, зөрчил, хийдлийн судалгааг гүйцэтгэжээ.
Ажлын хэсгээс ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилт, эрх зүйн орчны талаар хэд хэдэн дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх болон холбогдох ойлголтыг тусгайлан буюу бүрэн хуульчлаагүйгээс энэ талаарх бусад хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй, хүндрэлтэй, өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй, чиг үүрэг бүхий байгууллагуудын эрхлэх асуудал, үүрэг хариуцлагыг тодорхой болгож, давхардал, зөрчил, хийдлийг арилгах шаардлагатай, ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүдийн тус тусын цэвэрлэх байгууламжийг сайжруулах, сумдын ундны усны хангамжийг нэмэгдүүлэх, сум, суурин газрууд, хотын хөрсний болон цэвэр усны шугам сүлжээний бохирдлыг арилгах шаардлагатайг дурдаж, холбогдох яамд, салбар хоорондын хамтын ажиллагааг нягтруулж, үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн институцийн зохион байгуулалтыг сайжруулах, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг сайжруулах, усны эрүүл ахуй, судалгаа шинжилгээний ажилд анхаарах, хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр санал зөвлөмж гаргажээ.
Тус ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан тул санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Ингэхийн өмнө холбогдох Байнгын хороонд танилцуулах нь зүйтэй гэж үзсэнээ ажлын хэсгийн ахлагч Б.Уянга тайлбарласан. Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, У.Отгонбаяр нар үг хэлж, ундны усны стандарт хангах нөөцийг хайж илрүүлэх, хамгаалалтын бүсүүдийг бататгах, хөрсний цэвдгийг хамгаалах, усны асуудал эрхэлсэн төрийн байгууллагын эрх хэмжээг дээшлүүлэх, хууль тогтоомжийг мөрдүүлэх, холбоо харилцаатай асуудлуудыг цогцоор шийдвэрлэдэг байх, байгаль орчны салбарт хүрэлцээтэй төсөв, санхүүжилт хуваарилах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сайдын мэдээлснээр, тариалангийн гол бүс нутгууд болох Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Орхон, Сайхан сум, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баянхангай, Баянцогт, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам сум, Дархан-Уул аймгийн Хонгор, Дорнод аймгийн Халхгол, Чойбалсан, Чулуунхороот сумдаар 30 хэмээс дээш, хөрсөн дээрээ 50 хэмээс дээш халж, олон хоног үргэлжилсэн, хур тунадас багатай, хөрсний нөөц чийгийн хангамж муутай байгаагаас таримлын соёололт харилцан адилгүй байгаа аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан импортоор оруулж ирэх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг шуурхай горимоор шийдвэрлүүлэх, мөн импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, агуулах, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн аж ахуй, шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн хэрэгжих хугацааг сунгах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, эрсдэлээс хамгаалах үүднээс Хөдөө аж ахуйн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг танилцууллаа.
Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа зохион байгуулж буйн дотор 2019 онд малын генетик нөөцийн төлөв байдлыг үндэсний хэмжээнд тодорхойлох, тайлагнах ажлыг зохион байгуулсан байна. Тус тайланг Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлсэн бөгөөд үр дүнд Монгол Улс нь малын генетик нөөцөд суурилан үндэсний хэрэгцээг хангах, илүү нөөцийг бүс нутгийн болон дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх боломжтойг батлан харуулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжтойг бататгажээ. Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт 2024 онд үнэлгээ хийсэн бөгөөд хангалтгүй гэсэн дүн гарчээ.
Малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг олон улсын аргачлалаар 2002 онд анх хийж, 2019 онд үндэсний хэмжээнд баталгаажуулан, 2020 онд НҮБ-ын Тэжээвэр мал, амьтны төрөл зүйлийн олон улсын мэдээллийн санд Монгол Улсад үржүүлж байгаа 52 үүлдэр омгийн малын төрөл, зүйлийг бүртгүүлсэн байна. Уг бүртгэлийг 2024 онд баяжуулж, шинээр үндэсний долоон үүлдэр, омог, нутагшуулж буй үүлдрийн малын талаарх мэдээллийг тайлагнан, бүртгүүлжээ.
Манай улс хонины 27, ямааны 15, үхрийн зургаа, тэмээний тав, адууны зургаа, нийт 59 үүлдэр, омгийг үндэсний уугуул үүлдрээр албан ёсоор баталж, өсгөн үржүүлж буй бөгөөд монгол үүлдэр, омгийн адуу 2024 оны байдлаар 4.7 сая тоо толгой байгаа бөгөөд нийт адууны 52.2 хувийг “уналга, махны”, 10.5 хувийг “уналга, сүүний”, 6.5 хувийг “хурдны болон спортын” чиглэлээр өсгөн үржүүлж байна.
Иймд ажлын хэсэг Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай, төсөв бүрдээгүй, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих мэргэжлийн бүтэц зохион байгуулалт сул, хүний нөөц хангалтгүй, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүй, хуулиар заасан зарим чиг үүргийг огт хэрэгжүүлэхгүй байгаа зэргээс шалтгаалж буйг дүгнэсэн байна. Улс орон бүр өөрийн байгаль экологийн онцлог, технологийн горимд дасан зохицсон, үндэсний уугуул генохэвшлийн малыг өсгөн үржүүлэх бодлогыг баримталдаг боловч манай улсад байгаль экологи, технологийн өөр өөр нөхцөл бүхий улс орнуудаас удамшлын шинж тэмдэг, ашиг шимийн чиглэлийн хувьд ялгаатай адууг импортлон үржилд ашиглах болсон нь монгол адууны популяцийн генетикийн тэнцвэрт байдалд өөрчлөлт оруулахуйц геноцит эрсдэлийг дагуулж байгааг санал дүгнэлтэд дурдсан байна. Иймд салбарын яам, холбогдох шинжлэх ухааны байгууллагын судалгаа, тайлан, салбарын судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөл, малчид, орон нутгийн уяачдын санал, дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын хилээр гадаад улсаас оруулах үржлийн адуу түүний үр, хөврөлийн тоо хэмжээг 2026 оноос эхлэн тодорхой хугацаанд хязгаарлах нь зүйтэй гэж үзжээ.
Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Ж.Батжаргал, М.Мандхай, З.Мэндсайхан, мөн Байнгын хорооны дарга Б.Бейсен нар монгол адууны үүлдэр, угсаа, түүнд орж буй өөрчлөлт, эрсдэл, стандартчилах болон хэмжих асуудал, хурдны удам болон таваарлаг байдлыг хөгжүүлэх зэрэг асуудлаар асуулт асууж, үг хэллээ. Санал дүгнэлттэй холбогдуулан боловсруулсан “Малын генетик нөөцийг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.