Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

А.Баясгалан: Хуш модны самар түүхээр явж байхдаа хилийн зурвас нэвтрэх зөрчил цөөнгүй гарч байна

2024/04/19

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Баясгалантай ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэрэг цөөнгүй гардаг юм байна. 2023 онд энэ төрлийн хэдэн хэрэг гарсан бэ?

Сэлэнгэ аймаг нь Оросын Холбооны Улстай 500 км газар нутгаар хиллэдэг.

Байнгын ажиллагаатай авто замын болон төмөр замын боомттой, хил орчимд 54 өрхийн 220 орчим иргэн, 15 мянга гаруй толгой малтай нутаглаж байдаг тул Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих зөрчил цөөнгүй гардаг.

Тухайлбал, 2023 онд Хилийн 0101, 0243 дугаар ангийн алба хаагчид хил хамгаалах үүрэг гүйцэтгэх үедээ Монгол Улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчих, хилийн боомтод мөрдөх журам зөрчих 69 зөрчил илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Үүнд, Монгол Улсын хилийн дэглэм зөрчих 7, хилийн боомтод мөрдөх журам зөрчих 5, хил орчмын дэглэм зөрчих 57 зөрчил байна.

Харин 2024 оны эхний 3 сарын байдлаар хилийн болон хил орчмын дэглэм зөрчих зөрчил 26 гарч, зөрчил үйлдсэн 29 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж тус тус шийдвэрлэсэн.

Мөн Гаалийн хяналт шалгалтаар 78 зөрчлийг илрүүлж,  64 иргэн, 14 хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэж, 59 сая 367 мянган төгрөгийн үнэ бүхий зөрчилтэй барааг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Хилийн зөрчил гэдэгт боомт бус газраар, гадаад паспортгүйгээр эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр улсын хил нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан зэрэг үйлдэл хамаардаг.

Монгол Улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэдэг бөгөөд тус зурвас газарт хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, ан амьтан агнах, амьтныг хөөж хил давуулах, хариулгагүй мал байлгах зэргийг хориглодог бөгөөд энэ тохиолдолд хил орчмын дэглэм зөрчих зөрчилд тооцогддог.

Хилийн боомтод мөрдөх журам зөрчих зөрчил гэдэгт  боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад оруулах, гаргах үед тогтоосон журмыг зөрчсөн үйлдлийг ойлгоно. Хяналт шалгалт хийгдэж байгаа тээврийн хэрэгсэлд гадны хүн нэвтрэх, хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг дур мэдэн өөрчлөх, хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчигчийг буулгаж, суулгах, нэвтрэх хөдөлгөөнийг хаах зэрэг хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл нь зөрчил болдог.

Хил зөрчих зөрчил үйлдсэн хүнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд Монгол Улсын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчих, хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн, зөвшөөрөлгүйгээр хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулахаар заасан.

Тухайлбал, Монгол Улсын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн хүнийг нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.  Мөн зөрчил шалган шийдвэрлэхтэй холбогдон гарсан зардлыг тухайн зөрчил үйлдсэн хүмүүсээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авдаг.

Хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэрэг ямар шалтгааны улмаас үйлдэгдэж байна вэ?

Иргэд хилийн бүсэд малаа эзэнгүй бэлчээрлүүлэх, хуш модны самар түүхээр явж байхдаа хилийн зурваст нэвтрэх зэргээр энэ төрлийн зөрчлийн хэрэгт холбогдож  байна. Жишээлбэл, 2023 онд Хилийн зурваст нэвтэрсэн 17 зөрчлийн хэрэг гарч, нийт 201 иргэн Зөрчлийн тухай хуульд зааснаар 100.000 төгрөгөөр торгуулсан.  

Мөн өнгөрсөн онд самарт явж байсан иргэд хилийн зурваст нэвтэрч, улмаар Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт орсон байсныг тус улсын хилийн цэргийн алба хаагчид илрүүлж Монгол Улсын хил хамгаалах байгууллагын албан хаагчдад хүлээлгэн өгсөн тохиолдол гарсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлд заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт хамаардаг ба 1.350.000-10.000.000 хүртэл торгох, 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих хүртэл ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг.

Аймгийн прокурорын газраас дээрх төрлийн зөрчлийн хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн иргэдэд хууль тогтоомж сурталчлах, Хилийн 0243, 0101 дүгээр ангийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрхийг зөрчихгүй байх чиглэлээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулах зэрэг ажлыг тогтмол хийж байна.

Холбоотой мэдээ

Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна
Энэ жилийн үндэсний их баяр наадамд гурав давсан аймгийн цолтонгууд
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа
Соёолон насны морьдын уралдаанд айргийн тавд орсон хүүхдүүдэд батламж гардууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
З. Мэндсайханы хул соёолон түрүүллээ
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна
Энэ жилийн үндэсний их баяр наадамд гурав давсан аймгийн цолтонгууд
“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
Үндэсний их баяр наадмаар таван аварга цолтон зодоглоно
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он