Сэтгэгдэл 0

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живлээ гэсэн дуудлага өнөөдөр 15:01 цагт иржээ.
Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны хоёр хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан гэсэн мэдээлэлтэй байсан.
Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.