Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

2025/06/23

Нийслэлийн удирдах ажилтнуудын зургаадугаар сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлээс 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/ц боловч сүлжээнд холбогдсон ачаалал 3558,1 Гкал/ц буюу 31.8 хувийн хэтрэлттэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулаан хангамжийн 13.5 км гол шугамын шинэчлэл, засварын ажил, 32 байршилд угсралтын ажил 37.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд төлөвлөгөөт нийт 31 нэр төрлийн 88 багц ажлыг аравдугаар сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөж, ажлын гүйцэтгэл 20.6 хувьтай байна. Улаанбаатар хотын оршин суугчдыг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах чиглэлд нийт 27 төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс нийт төлөвлөгөөний биелэлт 28 хувьтай байна” гэлээ.

Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орсон. Нийслэлд 51 байршилд 100.2 км авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц 52 хувьтай хэрэгжиж байна. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 42 ширхэг лифтийг шинэчлэн солих ажил 50 хувьтай байгаа юм. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 240 ширхэг тусгай зориулалтын машин механизмын парк шинэчлэлт хийнэ. Нийтийн эзэмшлийн арчилгааны ажлын хүрээнд 157 га талбайд  хувийн хэвшлийн 17 ААНБ, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот таван газраас арчилгаа хийж байна.

Холбоотой мэдээ

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв
ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв
ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийлээ
ЭТТ: 748.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа
Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
Ө.Бодьгэрэл: 2020-2025 онуудад жил бүр хоёр банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөрийг тасралтгүй, тодорхой мөнгөөр болон үл хөдлөх хөрөнгөөр төлүүлж ирсэн
Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
Энэ оны эхний 10 сард чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурав
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
ЗТЯ: Ирэх таван жилд 4 боомтыг төмөр замаар холбоно
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
"Алтан цом"-ын барилдаанд “М-Си-Эс Энержи”, “Апу скайтел” багууд хоёр дахь ялалтаа авчээ
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна
АТГ: Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв
ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он