Сэтгэгдэл 0
Хоол хүнстэй холбоотой халдвараас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна

Цаг уурын байгууллагын өгсөн мэдээллээр ойрын 10 хоногт ихэнх нутгаар халах, түр зуурын аадар бороо орж, үер усны эрсдэл нэмэгдэх байдал ажиглагдах төлөвтэй байна.
Иймд иргэд олон нийт хоол хүнстэй холбоотой халдвараас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Хоол хүнстэй холбоотой халдвар, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг сануулж байна.
Мөн хэт халалтаас үүсч болох аливаа эрсдэлд эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байж, эмчилгээ үйлчилгээндээ анхаарч, бэлэн байдлаа хангаж, хариуцлагатай ажиллахыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс зөвлөлөө.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.