
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өчигдрийн 18:00 цагийн байдлаар хоёр ой, хээрийн түймрийн дуудлагатай байна. Тодруулбал, Алтанбулаг сумын Цөх III баг “Доргон толгой” гэдэг газар гарсан ой, хээрийн түймэр, Шаамар сум Дэлгэрхаан баг "Шаамар 3" гэх газар нарсанд дунд түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2025.06.22-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын болон сум, орон нутгийн мэргэжлийн ангийн алба хаагчид, сайн дурын иргэд ажиллаж 2025.06.23-ны өдрийн 04:04 цагт ойн түймрийг цурманд орууллаа.
Иймд иргэн бүр сонор сэрэмтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.