Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хөлдүү цемент өдөр, шөнөгүй нүддэг ТҮК-ийнхнийхээ цалинг нэмчихээч дээ!

2024/04/18
Улаанбаатар хотын захирагч Р.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургаадугаар сарын 01-нээс 3.5 сая төгрөг болгохоо мэдэгдснээр улс төр, нийгмийн хүрээнд хүчтэй маргаан өрнөөд байна.
Манай хотыг цэвэр цэмцгэр байлгахын төлөө өдөр, шөнөгүй махийтлаа ажилладаг “гудамжны цэвэрлэгчид”-ийн цалин 2023 онд 1.7 сая төгрөг амлаад ч ажиллах хүн олдохгүй байна гэж хотын менежер хэвлэлээр гасалж байсан. Түүнээс өмнө буюу 2019 онд ТҮК-ийн ажилчдын цалин дунджаар 600-700 мянган төгрөг байв. Яг өнөөдрийн байдлаар “гудамжны цэвэрлэгчид” маань 1.4 сая төгрөгөөс татвар, шимтгэлээ хасаад 1.2 сая орчим төгрөг гар дээрээ авдаг.
Тэгвэл гадаад орнуудад ТҮК-ийн ажилчдын цалинг судалж үзэхэд тухайн улсынхаа эдийн засгийн чадамжаас гадна байгаль орчны онцлогоосоо хамаараад өөр, өөр байна. Жишээ нь, Филиппин улсад ТҮК-ийн ажилчны сарын цалин монгол төгрөгөөр 850,000 байдаг бол түүнээс жаахан хойшлоод манай урд хөрш БНХАУ-д ТҮК-ийн ажилчдын цалин сарын дунджаар 2.1 сая төгрөгтэй тэнцэж байна. Гэхдээ бүх юм нь хямд үнэтэй БНХАУ-д энэ цалин нь хангалттайгаас дээш. Тус улсад зам талбайд анхлан ажилчны цалин жилд 42,000 мянган юань буюу 22,000,000 төгрөг. Харин наймаас олон жилийн туршлагатай бол жилийн 63,000 юань буюу 29,000,000 төгрөгөөс дээш байна. Манай иргэдийн хамгийн ихээр очиж, ажил хөдөлмөр эрхэлдэг БНСУ-д ТҮК-ийн ажилчны цалин анхлан ажилчин бол жилийн 20,000,000 вон, наймаас олон жилийн туршлагатай бол жилийн 29,000,000 вон байна. Япон улсад хамгийн багадаа 57,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн цалин, урамшуулал авдаг. ТҮК-ийн ажилчдадаа хамгийн өндөр цалин олгодог улсыг нэрлэвэл Швейцарь. Тэнд ТҮК-ийн ажилчдын цалин дунджаар жилийн 45 мянган франк буюу 165 сая төгрөгтэй тэнцэнэ. Хэрэв туршлагатай бол энэ тоо нэмэгдэнэ. Европын хамгийн жижиг вант улс бөгөөд хөрөнгө чинээгээр дэлхийд дээгүүрт ордог Люксембургт цагийн 20 евро буюу жилийн 41,000 еврогийн цалинтай.
Улс орнуудын ТҮК-ийн ажилчдын цалингийн хэмжээг харьцуулаад дүгнэхэд дэлхийн бөмбөрцөгийн өмнөд болон хойд хэсгээрээ ялгарна. Дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсэг буюу халуун орны бүсэд оршдог орнуудын ТҮК-ийн цалин дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсгээс харьцангуй бага байгаа нь цаг уур, байгаль орчны онцлогоосоо хамаарах мэт. Жишээ нь, хамгийн өндөр цалин олгож байгаа Швейцарь улс бол цас, шуурга ихтэй, уулын таг дээр байрласан хүйтэн, сэрүүн уур амьсгалтай. Англи л гэхэд бороо ороогүй үедээ асар их цас унадаг. Америкийн дулаан уур амьсгалтай өмнөд нутгийн ТҮК-ийн ажилчдын цалин  Нью-Йорк, Чикаго, Мэйн мужтай харьцуулахад эрс ялгаатай. Учир нь, тэнд цас бага унадаг хөвөнгийн тариаланд тохиромжтой дулаан уур амьсгалтай. Канад улсын тухайд бүр ойлгомжтой. Япон, Солонгос гэх мэт улс ТҮК-ийн ажилчдадаа Азийн бусад улсаас өндөр цалин олгодог нь мөн л цаг уурын хүнд нөхцлөөс хамааралтайг дээрх цалингийн хэмжээнээс харж болно.
Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Монгол орон өвөл урттай. Сибирийн хүйтэн уур амьсгалд хамгийн их өртдөг нийслэл учраас ТҮК-ийн ажилчид зуны гурван сараас бусад улиралд махир төмөр барьчихаад л үүр цайхаас үдшийн бүрий тасарсан ч хөлдүү цемент нүдэж зогсдог. Энэ бол явган зорчигч байтугай авто зам нь хүртэл халдаг Швейцарь улстай харьцуулахад тэвчишгүй хүнд хөдөлмөрт орох билээ.

Холбоотой мэдээ

Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна
Энэ жилийн үндэсний их баяр наадамд гурав давсан аймгийн цолтонгууд
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 2
  • Ган

    Мэдлэг чадвараа нэмээд боловсрол эзэмшээд илүү сайн ажил хийж болох л байсан. Миний өмнөөс миний төлөө ажиллаж амьдарч байгаа биш дээ. Дандаа нэг өрөвдүүлэх гэсэн зангаа болиоч. Ядуугаараа бахархдаг, өрөвдүүлдэг соц сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Уянгалж гонгинож өөгшүүлэхээ ч боль

    [ 103.57.95.170 ]
    2024/04/21
  • s

    uneen

    [ 103.9.90.130 ]
    2024/04/18

Шинэ мэдээ

Их уншсан

Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа
Соёолон насны морьдын уралдаанд айргийн тавд орсон хүүхдүүдэд батламж гардууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
З. Мэндсайханы хул соёолон түрүүллээ
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна
Энэ жилийн үндэсний их баяр наадамд гурав давсан аймгийн цолтонгууд
“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
Үндэсний их баяр наадмаар таван аварга цолтон зодоглоно
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он