Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

О.Номинчимэг: Иргэний хуулийг өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцүүлэх, зарим хэсэгт өөрчлөлт хийх шаардлага байгаа нь судалгаагаар тогтоогдсон

6 цаг 17 минут

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

-Шинэ парламент хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид удирдлага болгон ажиллаж буй. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Та хэдэн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна вэ?

-Хүн төвтэй хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд би гурван ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Нэгдүгээрт, Иргэний хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийлээ. Иргэний хууль бол Үндсэн хуулийн дараа орох том хуулиудын нэг. Энэ хууль нийгмийн харилцааны өдөр тутмын амьдрал, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой суурь харилцааг зохицуулдаг. 2002 онд батлагдаад 20 гаруй жил болж байгаа иргэний хуулийг өмнө нь бүхэлд нь үнэлж, дүгнэлт хийсэн тохиолдол байхгүй. Хууль хэрэглээний хувьд асуудал үүсч байна уу, гэрээ болон өмчийн эрх зүйн харилцаан дээр юунаас болж доголдол үүсээд байна гэдгийг илрүүлэх, тодорхойлох зорилготойгоор манай ажлын хэсэг судалгаа хийсэн.

Хоёрдугаарт, тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон болон бусад тамхины асуудлаар шаардлагатай бол нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлан хуулийн төсөл санаачилсан. Иргэдээс D-Parliament платформоор дамжуулан нээлттэй санал авч, хэлэлцүүлгийн шатанд явж байна. 

Гуравдугаарт, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Монополын эсрэг хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн төслийг санаачлан ажиллаж байна.

Иргэн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомжтой болох хүрээнд Д.Цогтбаатар тэргүүтэй есөн гишүүн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийгээд байна.

-Иргэний хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байна гэж та бодож байна? Ялангуяа хууль хэрэглээтэй холбоотой маргаан түгээмэл гардаг. Энэ асуудлыг хэрхэн дүгнэв?

-Иргэний хуулийг бүлгээр нь үзвэл үүргийн эрх зүй буюу гэрээ, хэлцэл, өмчийн эрх зүй, гэр бүлийн харилцаа, өв залгамжлал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, олон улсын эрх зүй гээд өргөн хүрээтэй суурь хууль учраас онолын түвшинд авч үздэг. Ажлын хэсэгт УИХ-д байгаа хуульч гишүүд ажиллаж байна. Мөн иргэний эрх зүйгээр мэргэшсэн 42 эрдэмтэн, судлаач, их сургуулийн профессорууд ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд судалгааны нэг томоохон цогц бүтээл гарч байна.

Өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, үүргээ гүйцэтгээд явж байгаа 2002 онд батлагдсан Иргэний хуулийг өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцүүлэх, өөрчлөлт хийх шаардлага байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, хуулийн этгээдийн ангиллын асуудал. Ашгийн болон ашгийн бус хэлбэртэй байна гэж ангилсан нь зарим төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагыг ямар ангилалд хамааруулах вэ гэдэг дээр маргаан үүсгэдэг. 

Бизнесийн эрх зүйн харилцаа үндсэндээ доголдож байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас арилжааны тухай анхдагч хуулийг шинээр боловсруулж УИХ-д өргөн барьсан. Иргэний хууль иргэнээс иргэнд болон бизнесээс бизнест, бизнесээс иргэнд гэсэн харилцааны суурийг зохицуулж байгаагийн хувьд арилжааны хуулийг тусад нь гаргаад үзэх юм бол иргэний хууль ямар зарчмаар үйлчлэх юм бэ гэсэн онолын талаас бодох хэрэгтэй асуудал байна.

Иргэний хууль Арилжааны хуультайгаа эрх зүйн эрэмбийн хувьд ямар байх вэ. Иргэний хуульдаа үндсэн суурь зарчим нь байгаад арилжааны хууль нь нарийвчилсан байх юмуу гэдэг асуудал гарч ирнэ. Гэтэл иргэний хуулийн зарчим нь иргэний хууль бол хамгийн хүчтэй хууль учраас иргэний хуульд бусад хууль нийцэх ёстой гэж үзсэн

Өнөөдөр шүүхийн практикт Иргэний хууль хамгийн давуу эрхтэй учраас зарчмаа бариад нарийвчилсан хуулиудыг ашиглахгүй байх тохиолдол цөөнгүй байна. Иргэний хууль бол амины эрх зүйн харилцааг зохицуулдаг тул маш өргөн хүрээг хамардаг. Санхүү, өмчийн харилцаатай холбоотой нарийвчилсан хуулиуд нь хоорондоо болон Иргэний хуультай харилцан уялдаатай, давхардал, зөрчил, хийдэлгүй байх учиртай. Гэтэл тийм биш байгаа учраас бизнесийн эрх зүйн харилцаанд зөв практик, жишиг, зарчим тогтохгүй байна. Нарийвчилсан хуулиа бариад гэрээ, бизнес хэлцэл хийхээр иргэний хуультай нийцэхгүй байна гээд шүүхээс гэрээ, хэлцлийг хүчингүй болгох зэрэг асуудал үүсдэг. Онолын түвшинд ярихаас аргагүй. Салбарын дунд нэгдсэн ойлголттой болъё гэсэн үүднээс судалгаанууд хийгдэж байна.

Нарийн яривал олон зүйл бий. Өмчийн эрх зүйн харилцаанд дуусаагүй барилга, байгууламжийн асуудлыг Иргэний хуулиар зохицуулахаар тусгасан нь практик дээр хэрэгжихгүй байгаа зэрэг асуудал байна. Зээлийн гэрээ, хэлцэлтэй холбоотой хуулиар тогтоосон хүү гэж байдаг. Шүүхэд хандахаар хүү зогсчихдог. Шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа авч, хүүгээ тооцуулахгүй байх нь зарим талаараа тактик болчихсон. Хөгжлийн банкны асуудлаас жишээ татвал зээлээ төлөлгүй, хүүгээ яаж бууруулах уу гэдэг тактик нь өөрөө маргаан үүсгэж байна. Маргаан шийдвэрлэгдэлгүй 5, 6 жил удааширдаг. Процесс нь сунжирч байгаа учраас 6 жил хүүгээ төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь өөрөө бизнесийн эрх зүйн харилцаа, итгэлцэл, эдийн засгийн тооцоололд нөлөөлдөг.

Үүнийг бусад улс орнууд хуулиараа шийдчихсэн байдаг. Харин манай Иргэний хуульд энэ талын зохицуулалт дутагдалтай учраас ийм доголдол үүсч байна. Өв залгамжлал, гэр бүл, гадаад үрчлэлийн асуудал байна. Гадаадад нэлээн их хөрөнгөтэй байгаад үүнийгээ монголын хуулиар шийдэх юмуу, тухайн улсынхаа хуулиар шийдэх юмуу гэдэг нь ойлгомжгүй болсон тохиолдлууд ч гарч байгааг судлаачид хэлж байна. Энэ бол маш өргөн хүрээний ажил. Бидний хувьд тулгамдаж байгаа буюу асуудал дагуулж байгаа 114 зүйл, заалт дээр хэрэгжилтийн үнэлгээ хийсэн. Энэ нь Иргэний хуулийн зүйл, заалтын 30 хувь нь юм. Эдгээр асуудал хуулийн хэрэглээ талаас болоод байна уу эсхүл хууль тодорхойгүй томъёологдсоноос болоод байна уу эсхүл бүр шинэ зохицуулалт хэрэгтэй болчихоод зохицуулж чадахгүй байгаа юм уу гэдэг асуудал дээр үнэлэлт, дүгнэлт өгсөн.

-Ажлын хэсэг цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Салбарын эрдэмтэн, судлаачдад судалгааны дүнг танилцуулж, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Хамгийн түрүүнд юуг нь сайжруулах шаардлагатай байна гэдэг дээр санал, шийдлээ боловсруулж байж УИХ-д танилцуулна. Зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэсэн дүгнэлт гарвал энэ судалгааны ажил цааш үргэлжилнэ. Гэхдээ мэдээж Иргэний хуулиа сууриар нь өөрчлөхгүй. Иргэд болон бизнесийн харилцаан дээр хамгийн тулгамдаж байгаа асуудлууд аль нь вэ гэх мэтээр асуудлаа эрэмбэлэн шийдлийн хувилбарын талаар саналаа солилцоно, хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна.  

Холбоотой мэдээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ахлах ахлагч М.Доржбаяр амарч яваад голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ
ЭЗХБ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
“Капитал банк” ХХК-ийн эрх хүлээн авагч, “Чингис хаан банк” ХХК-ийн төлөх өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө авахыг дэмжив
“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина
“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо
Я.Содбаатар: Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй
О.Номинчимэг: Иргэний хуулийг өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцүүлэх, зарим хэсэгт өөрчлөлт хийх шаардлага байгаа нь судалгаагаар тогтоогдсон
Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
Ази, Номхон далайн бүсийн "ASPAC" чуулган боллоо
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он