
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа одоо хэрэгжиж байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн мэдээлэл, Монгол Улс, Унгар Улс хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн мэдээллийг өглөө.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль”-ийн төсөл, “Нийгмийн даатгалын багц нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн талаар танилцуулж мэдээлэл өглөө. Энэ уулзалтаар хуулийн төсөлтэй холбоотойгоор хороо, олон нийтийн байгууллага, холбоодоос ирүүлсэн саналыг ч танилцуулсан юм.
Энэхүү уулзалтыг Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам, тус улсад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоо хамтран зохион байгууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.