Сэтгэгдэл 0

Сайнцагаан омгийн хонинд хаврын үзлэг, ангилалтын ажлыг "Уудам жаргалант" ХХК мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжтэй хамтран Далай, Тэвш, Үйзэн багийн хээлтэгч, хээлтүүлэгч 3200 хонинд хийлээ.
Ангилалтаар хаврын амьдын жин, сор үс болон ноолуурын урт, биеийн ерөнхий хэмжээсүүдийг авч мөн малчдад бог малын хээлтүүлэгчийг хэрхэн сонгож үржилд ашиглах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Жил бүр ангилалт явуулсны үр дүнд хэрэгцээний ангийн малын эзлэх хувь багасаж сүрэгт эзлэх цөм сүргийн малын тоо өсөж, малчид малынхаа ашиг шим, хавар, намрын малынхаа жинг мэдэж дор бүрнээ анализ хийж байгаа нь цаашид малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэхэд дөхөм болж байна гэж Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.