Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн болж байна

2025/06/07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн зургаадугаар сарын 06-нд эхэллээ. 

Тэмцээний нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд, 17 аймгийн Засаг дарга, 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, “Дөл-2025”-д оролцож буй 400 гаруй сурагчдын гэр бүл, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний өмнө ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авч, үргэлжлүүлэн “Дөл-2025” цогцолбор тэмцээнд оролцогчдод баяр хүргэж үг хэлэв. Хошууч генерал С.Ганбямба сурагчдад хандаж хэлсэн үгийнхээ эхэнд цэрэг-спортын “Дөл” цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн сурталчлах, бие бялдар, сэтгэл зүйн төлөвшлийг бий болгоход ямар чухал ач холбогдолтой болохыг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаа нь түүний цар хүрээ, нэр хүндийг илтгэн харуулж байгааг ч онцлон тэмдэглэв. 

Мөн тэрээр “Дөл”-д оролцохоор аймаг орон нутаг, нийслэлээс шалгаран ирж, жигдрэн жагссан сурагчдаас цэргийн алба хаагчдаас дутуугүй цэрэгжилт, ёсолгоо, цог жавхааг олж харж буйдаа талархаж байна гэв. Төгсгөлд нь тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, сурагчдыг өндөр хэмжээнд бэлтгэн оролцуулж буй аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, Цэргийн штабынханд талархал дэвшүүллээ.

Дэд түрүүч цолоор гоёсон нэгэн хүндтэй эрхэм сурагчдад амжилт ерөөсөн нь 2022 оны “Дөл”-ийн аварга болсон Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасгийн гишүүн А.Бархасбадь байв. Тэрээр “Дөл”-өөс авсан хүмүүжил, ур зориг, хүсэл мөрөөдлөөрөө Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж, дэд түрүүч цол хүртжээ. “Гурван жилийн өмнө уралдаандаа оролцох гээд яг л та нар шиг догдлоод зогсож байсан минь намайг цэргийн албыг эргэлт буцалтгүй сонгох хүслийн жигүүр болсон. Миний энэ замнал мөрөөр та нарын цөөнгүй хэсгийг нь явна гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл “Дөл” бидэнд эх орноо хайрлах үзэл, цэрэг-эх оронч үзлээр цэнэглэж өгдөг буянтай тэмцээн гэж хэлнэ” хэмээгээд дүү нартаа ялсан, эс ялснаас үл хамааран шалгаран оролцож байгаа нь өөрөө хамгийн том амжилт байдгийг дурдаж, “Монгол Улсын төлөө” зүтгэе хэмээн ёслов. Хүндэт зочид ч эрхэм дэд түрүүчид баяр хүргэж, алга ташилтаар талархал дэвшүүллээ.

“Дөл”-ийнхөнд ЦДБЭЧ, Зэвсэгт хүчний 032, 150 дугаар анги, ҮБХИС-ийн цэргийн хөгжмийнхөн үзүүлэх тоглолт, дуу бүжиг, гардан тулааны үзүүлбэрээр бэлэг барьсан нь өнөөдрийн чимэг арга хэмжээний нэг байлаа. “Дөл”-ийн аваргууд өнөөдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдөр тодорно.

Холбоотой мэдээ

М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 12 дугаар сарын дундаас хоёрдугаар сар хүртэл байдаг
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 12 дугаар сарын дундаас хоёрдугаар сар хүртэл байдаг
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Ашигт малтмалын талбай дүйцүүлэн олгох асуудлыг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо
Тусгай замын автобус /BRT/ төслийн санхүүжилтийн зээлийн хэлэлцээр дэмжигдлээ
Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг энэ онд 201 бүртгэгдсэн байна
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг ISF.mn системд шилжүүллээ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Алба хаагчид 4137 хүний амь нас, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Араи Ринатай уулзлаа
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он