Сэтгэгдэл 0

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа Богдхан уулын ой модонд тархсан шинэсний шилмүүс хуйлагч, Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийг устгаж эхэллээ. Уг уулын Хүүш, Чандмань, Зайсан, Хүрхрээ, Хүрэлтогоот, Төрхурах, Шажинхурах зэрэг аманд хортон шавжийн хэт олширчээ.
Ойн хөнөөлт шавжийг авиа микробиологийн аргаар тэмцэх юм байна. Өчигдрөөс эхэлсэн энэ ажлын хүрээнд нийт 3000 га газрын хортонтой тэмцэхээр төлөвлөжээ. Сонгомол үйлчилгээт бэлдмэлийг агаараас зориулалтын жижиг онгоцоор цацаж байна.
Тиймээс иргэд, аялагчдыг 6-р сарын 20 хүртэл 14 хоног ой модонд аялахгүй, алхахгүй байхыг сануулъя!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.