Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ГЕГ: Гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байна

2025/06/03

Гаалийн түр агуулах болон, баталгаат бүсэд байгаа хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Гааль-Бизнесийн түншлэл” болон төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж, үйл ажиллагаагаа уялдуулж, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх чиглэлийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд түр агуулах, баталгаат бүсэд  байгаа хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаарх “Асуудал-Шийдэл 2025” панелист хэлэлцүүлэг боллоо. 

Хэлэлцүүлэгт ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газрын төлөөлөл, УБГГ-ын удирдлагууд, гаалийн улсын ахлах байцаагчид болон УБТЗ, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Гаалийн хяналтын бүс эзэмшигч ААН, Гаалийн зуучлалын мэргэшсэн холбоодын удирдах албан тушаалтнууд оролцож, хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Энэ оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байгаа талаар Улаанбаатар хот дахь гаалийн газраас мэдээллээ. Гаалийн түр агуулахад байрлаж буй хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүний хамгийн их хувийг цементийн нэмэлт болон тамхи, эмнэлгийн тоног төхөөрөмж эзэлж байгаа аж. Мөн энэ оны I улирлын байдлаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүс болон баталгаат бүсэд байрлаж байсан хугацаа хэтэрсэн 8.8 тонн барааг 990 горимоор устгасан бол 1.9 тэрбум үнийн дүн бүхий 94 ширхэг барааг хурааж улсын орлого болгохоор НЗДТГ-т шилжүүлжээ. 

Харин “Материалимпэкс” Олон Улсын Тээвэр Зуучлалын байгууллагын гаалийн хяналтын бүсэд хадгалах хугацаа хэтэрсэн 154 ширхэг автомашин, бүрдүүлэлт хийгдээгүй 38700 кг хуучин хувцас байгаа бол “Амгалан” гаалийн хяналтын бүсэд хүлээн авагч нь олдохгүй байгаа 2 тонн гаруй сэлбэг, 40 хайрцаг линзний шингэн гэх мэт бүтээгдэхүүнүүд байгаа нь ААН-үүдийн хувьд тулгамдаж буй асуудал болж байгааг хэллээ. Энэ мэтчилэн хугацаа хэтэрсэн бараа, бүтээгдэхүүнээс үүдэн талбай чөлөөлөх үйл явц удаашрах, чингэлгүүдийг тээвэрлэлтэд ашиглах боломжгүй болох, хадгалалт болон тээвэрлэлтийн хөлсөө төлөөгүйгээс үүдэн ААН-үүдэд хохирол учрах цаашлаад эдийн засгийн урсгал удаашрах гэх мэт хүндрэлтэй асуудлууд гарч байгааг хэлэлцүүлэгт оролцогч талууд дурдлаа. Цаашид дээрх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, хэлэлцүүлэгээс гарсан санал, дүгнэлтийг эцэслэн боловсруулж удирдлагын зөвлөлд оруулж ажиллах юм. 

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он