Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

2025/06/02

Прокурорын байгууллага 2025 оны тавдугаар сарын 26-30-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55.049 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1734 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 868 хэрэг шинээр нээж, 360 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Өмчлөх эрхийн эсрэг 92, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 83, Хүрээлэн байгаа орчны эсрэг 19, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 11, Авлигын 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн 3 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас иргэн Я.Э нь “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан кали, төмрийн цианид, азотын хүчил, калийн сульфид, хүхрийн хүчил зэрэг бодисуудыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, бусдаас худалдан авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1,3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Өмнөговь аймгийн сумын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Г.Б, Ү.Н нар нь “Газар ашиглуулах тухай” хууль бус захирамж гаргаж, нэр бүхий компанид давуу байдал бий болгон үйлдвэр, барилга байгууламжийн зориулалтаар 351.5 метр квадрат бүхий газрыг 5 жилийн хугацаагаар олгож төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын анхан шатны шүүхэд,

БНХАУ-ын иргэн Б.Б нь Монгол Улсын нэр бүхий 5 иргэнтэй бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр, 1 сая доллар дээрэмдэх зорилгоор нэгэн орон сууцанд БНХАУ-ын хоёр иргэнд буу тулган сүрдүүлж, 3 ширхэг гар утсыг нь дээрэмдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг бусдад зарж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1 /Мөнгө угаах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн М.О нь 2025 оны 1 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амь насыг онц харгис, хэрцгийгээр хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн М.Ц нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан цэвэр жин нь 402 грамм хэмжээтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, иргэн Э.Х, О.Т нар нь “мөс” гэх нэршилтэй 20.6 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан зэрэг хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж харъяаллын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он