Сэтгэгдэл 0
Улсын нэгдсэн төсөвт энэ оны эхний улиралд 7.7 их наяд төгрөг төвлөрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 51.3% өссөн үзүүлэлт юм. Үндэсний статистикийн хорооны дүнг харвал улсын төсвийн зарлага 5.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн эхний улирлын дүн мэдээтэй харьцуулахад ашиг нь нэмэгдсэн гэсэн үг юм.
Төсвийн тэнцэл ашигтай гарсан нь татварын нийт орлого нэмэгдсэн, эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн, зарим төрлийн импорт нэмэгдсэнтэй холбоотой байна. Тухайлбал АМНАТ 532.8 тэрбум төгрөг, НӨАТ 303.8 тэрбум төгрөг, ААН-ийн орлогын албан татвар 1.1 их наяд төгрөг, онцгой албан татвар 114.2 тэрбум төгрөгөөр тус, тус нэмэгджээ.
Азийн хөгжлийн банкны сүүлийн тайланд дурдсанаар төсвийн тэнцлийн ашиг хэвээр байх дүнтэй байна. Өнгөрсөн жил ерөнхий дүнгээр төсвийн тэнцэл ашигтай байсан билээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.