Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа

2025/05/28

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэдийн бүртгэл, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Өнгөрөгч долоо хоногт хийсэн хяналт шалгалтын хүрээнд 4 улсын 39 иргэнийг 3-5 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Үүнд, БНХАУ-ын 31, БНСУ-ын 5, БНУзУ-ын 2, Тайландын Хаант Улсын 1 иргэн байна.

Эдгээр гадаадын иргэдийн 25 нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол 3 иргэн нь хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, 4 нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр тус тус албадан гаргагдсан байна.

Аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсад зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олголтыг нэмэгдүүлсэн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэх зөрчлөөр албадан гаргагдсан тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Энэ онд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.6 хувиар нэмэгдсэн байна. 

Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 3939 болжээ
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолой хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ
“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно
Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн болно
“Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлал”-ийг баталлаа
​Франц улс 2040 он гэхэд робот арми байгуулна
“Улаанбаатар опен” олон улсын тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдлээ
​АНУ-д виз мэдүүлэгчдийн сошиал орчныг судалж эхэлжээ
​Эрсдэл өндөр 10 байршилд үерийн далан шинэчилж, барина
​Монгол-Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан-2025” цэргийн сургууль зохион байгуулна
Монгол Улсын нийт хүн амын 36.2 хувь нь хүүхэд
У.Хүрэлсүх: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он