
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт 50703 хэрэгт мөрндөн шалгах ажиллагаа явуулж, 341 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс цагдаагийн байгууллагаас дараах мэдээг хүргэж байна.
Энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон Бөхөнгийн 929 ширхэг эврийг БНХАУ руу худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан үйлдлийг Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүллээ.
Шалгалтын ажиллагаагаар уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй иргэн Ө, Б нар нь энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр БНХАУ Эрээн хотын боомтоор 810 ширхэг бөхөнгийн эврийг хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдсан үйлдэлд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн цагдаагийн газарт шалгагдаж байх үедээ дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, гадаад улсад гаргасан гэмт хэрэг 335 бүргэгдсэн аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.