Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Дулааны V цахилгаан станц 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай

2025/05/23

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Тавдугаар сарын 22-ны хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Дээрх хоёр асуудлыг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек танилцууллаа.  Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-оос 400 метрийн зайд үндсэн сангийн талбайд баригдах уг Дулааны V цахилгаан станц нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Түүнчлэн CFB зуух, агаарын хөргөлттэй, олон шатлалт агаар бохирдлын хяналттай байгальд ээлтэй технологийг ашиглах байна. Тус төслийг Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг төсөл болон хэрэгжих бүрэн үндэслэлтэй гэж үзэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр буюу олон улсын практикт түгээмэл хэрэглэгддэг DBFOM (Design, Build, Finance, Operate, Maintain) хэлбэрээр нэг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Харин “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.

НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн З.Төмөртөмөө “Улс оронтой хэрэгтэй олон төсөл хөтөлбөрийг яриад суугаад байх биш гараанаас нь хөдөлгөмөөр байна. Яаж ийгээд ажлаа эхлүүлээд ашиглалтад оруулах хэрэгтэй. Хариуцсан дарга нар нь ажлаа урагшлуулахын төлөө сайн ажиллах хэрэгтэй. Хог шатаах үйлдвэр хогоо ангилахгүй бол импортын машины батарейнаас эхлээд өчнөөн байгальд хортой хог хаягдал бий” гэв. Харин НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн Д.Ихбаяр “Хог шатаах үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай. Гол нь хог хаягдлыг ангилж шатаах, ангилж ачих зэргийг тодорхой болгох хэрэгтэй” гэв. Тухайн үйлдвэрийн хувьд хог хаягдлыг ангилж шатаах ажлыг шат дараатайгаар хийнэ гэдгээ тайлбарлалаа. Улмаар өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлыг НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэхийг хорооны гишүүд дэмжлээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:

  1. “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай,
  2. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай
  3. “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулах тухай
  4. Хуулийн этгээд өөрчлөн байгуулах тухай (Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв)
  5. “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, гишүүнийг чөлөөлөх тухай
  7. Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Холбоотой мэдээ

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна
Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ
Улсын хэмжээнд тариалалт 54.4 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын хэмжээнд тариалалт 54.4 хувьтай үргэлжилж байна
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ
Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгах нь гал гарах аюултай
ГССҮТ, Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ сунгалаа
"Бүх цэргийн наадам'-ын цахим бүртгэл эхэллээ
Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно
Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна
Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ
Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөөний нээлт боллоо
ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо
ГЕГ: Гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он