Сэтгэгдэл 0

Өнөөдөр /2025.05.21/ Дархан-Уул аймгийн "Оюуны-Ирээдүй" сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн кран унаж авто болон, явган хүний хөдөлгөөнд саад учруулжээ. Кран унах үед явган болон дугуйн замаар зорчигчгүй байж, авто машин явж таараагүй байна.
Мэргэжлийн байгууллагууд энэ нөхцөл байдалд холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж. Барилгын ажил гүйцэтгэж буй компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж техник тоног төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн байдал, ажилчдынхаа эрүүл мэнд, дадлага чадварт гойд анхааран ажиллах шаардлагатай байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.