Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын сэтгэл зүйчдийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын сэтгэл зүйчдийн хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор нэгдсэн зөвлөгөөнийг Цагдаагийн ерөнхий газраас анх удаагаа зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, Дотоод хэргийн их сургуулиас сэтгэл зүйчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ танилцуулсан юм.
Мөн зөвлөгөөнд оролцсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 152 сэтгэл зүйчийн саналыг тусгасан “2025-2026 оны хамтын хөгжлийн төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан батлуулахаар боллоо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.