Сэтгэгдэл 0

Үндэсний Статистикийн Хорооноос “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан манай улсын гэр бүлийн судалгааг танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсад 2024 онд 14 225 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4 436 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
Манай улсын нийт 997 мянган өрхийн:
- 191 542 (19.2%) нь 1 ам бүл,
- 168 216 (16.9%) нь 2 ам бүлтэй,
- 161 372 (16.2%) нь 3 ам бүлтэй,
- 177 826 (17.8%) нь 4 ам бүлтэй,
- 143 933 (14.4%) нь 5 ам бүлтэй,
- 90 310 (9.1%) нь 6 ам бүлтэй,
- 34 473 (3.5%) нь 7 ам бүлтэй,
- 15 539 (1.6%) нь 8 ам бүлтэй,
- 7 070 (0.7%) нь 9 ам бүлтэй,
- 6 472 (0.6%) нь 10 ба түүнээс дээш ам бүлтэй өрх байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.