Сэтгэгдэл 0
Аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлагаар ажиллаж, 157 иргэний амь насыг авран хамгааллаа

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 157 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Нийт дуудлагын 98 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.