Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэнэ

2025/05/09

2025 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх 

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Хур тунадас: 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. 

Салхи:   Тавдугаар сарын 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12, 15-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.  

Агаарын температур: 10, 11-нд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +25...+30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.

12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.  

 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12-нд бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.    

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: 10, 11-нд дулаарч шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 12-ноос бага зэрэг сэрүүсч шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа
ГИХГ: Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ
ХХААХҮЯ: Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгуулжээ
Өнөөдөр хуралдах УИХ дахь дэд хороод
Өнөөдөр хуралдах УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэг өмнөх оны мөн үеэс 57.2 хувиар өсжээ
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он