Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Энэтхэгүүд бүх аргаа ашиглан манайхаас коксжих нүүрс авна

2025/05/07
Энэтхэгүүд өнгөрсөн жилээс эхлэн манайхаас коксжих нүүрс импортлох санал тавьсаар байгаа. Бүр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэнтэй, Оросын талын удирдлагатай ч уулзаад амжсан. Гэвч манай талын ойлгомжгүй байдал, тээвэрлэлтийн саадаас шалтгаалан Монгол Улсаас өндөр чанартай коксжих нүүрс авах Энэтхэгийн төлөвлөгөөнд саад учирлаа. Энэтхэг улсын хувьд ойрын 10 жилийн хугацаанд эдийн засгийн хөгжлөөрөө эхний гурван улсад багтах мундаг том амбицтай. Үүний талд дотоодын тэр дундаа гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр зорьсон. Бүтээн байгуулалт ч үүнийгээ дагаад өрнөнө. Үүнээс гадна амьдралаас урган гарсан өөр нэгэн асуудал бий. Боловсруулаагүй гангийн хоёр дахь том үйлдвэрлэгч Энэтхэгийн үйлдвэрүүд 2023 онд Австралийн талын нүүрсний тогтворгүй, хэлбэлзэлтэй нийлүүлэлттэй ихээхэн тэмцсэн юм. Австралийн дотоодод байгаль цаг уурын хүчин зүйл болон бусад нөхцөл байдлаас шалтгаалж нийлүүлэлт тасалдаж байсан билээ. Үүнээс шалтгаалан Энэтхэгийн аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах, ойлгомжгүй нөхцөл үүссэн тул өөр арга зам хайхаас аргагүй нөхцөл үүссэн юм. Энэтхэг улс транзит тээврийн салбарт хараат байдлаа багасгахын тулд нүүрс авах шинэ гарц хайсан нь Монгол Улс байлаа.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Энэтхэгийн Засгийн газрын хэд, хэдэн төлөөлөгчид яг энэ асуудлаар Монгол Улсад ажилласан. Салбар яамны удирдлагуудтай ч уулзаж, харилцан үр ашигтайгаар шийдэх болсон тухай Энэтхэгийн сайтууд ч мэдээлж байв. Яг сарын дараа буюу 2024 оны 11 дүгээр сард УБТЗ-ийн удирдлагуудтай уулзсан. Уулзахдаа УБТЗ-ын суурь бүтцийг түшиглэн нүүрс тээвэрлэх санал тавьсан. Өрөөр хэлбэл  ОХУ-ын Алс Дорнодын төмөр замын системийг ашиглан Монголын нутгаар дамжуулан таван сая тонн коксжих нүүрсийг авахаар судалж байсан юм.

Тэд манай талаас туршилтаар нэг метр тонн коксжих нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна.


Манай талаас шалтгаалан гацсан Энэтхэгийн тал дараагийн алхамаа бодож эхэлжээ. Гэхдээ Монголоо мартаагүй. Тэд манай талын өндөр чанартай коксжих нүүрсийг агаарын тээврээр авах арга зам байж болно гэж мэдээлжээ. Бүр туршилтын тээврийн төлөвлөгөөг ч гаргаж. Тэд манай талаас туршилтаар нэг метр тонн коксжих нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна. Туршилт үр дүнтэй байх эсэхээс шалтгаалан ойрын хугацаанд 75 мянган тонныг агаараар тээвэрлэх болно гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээлэлдээ дурджээ.

Дэлхийн хоёр дахь том түүхий ган үйлдвэрлэгч Энэтхэг улс коксжих нүүрснийхээ хэрэгцээний 85 хувийг импортоор хангадаг. Үүний талаас илүүг нь зөвхөн Австралиас хангадаг юм. Улс төрийн нөхцөл, байгаль цаг уурын байдлаас шалтгаалан нийлүүлэлт тасалдаж, үүнээс үүдэн Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл тасалддаг байдал сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон тул ханган нийлүүлэх сүлжээгээ төрөлжүүлэх зайлшгүй нөхцөлтэй тулгарсан юм.

Энэтхэгийн хүсэлтэд Монгол Улс хариу өгөхгүй байгаа нь ОХУ-ын шахалтаас үүдсэн байж болзошгүй. Түүнээс биш нүүрс нийлүүлэх эх сурвалжаа нэмэгдүүлэх нь манайд ашигтай баймаар. Нөгөө талаас хүсэхэд хясна гэдэгчлэн манай талын үйлдвэрлэлийн багтаамж дийлэхгүй байж мэднэ. Одоо байгаа дэд бүтцийн нөхцөл байдал, хүчин чадлаар биет хэмжээг нэмэгдүүлэх боломж байхгүй. Үүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ч хэлсэн үгэндээ тодотгоод авна лээ. 2024 онд тогтоосон дээд амжилт бол одоо байгаа боломжоо тултал ашигласаны гавьяа. Энэтхэгийн талтай гэрээ байгуулчхаад гэрээний дүндээ хүрэхгүй бол манай нэр хүнд унаж мэднэ. Нөгөө талаас БНХАУ-ын хүсэл байж болох юм. Монгол Улсын экспортын гол эх сурвалж Хятад байх нь тэдэнд ашигтай. Тийм ч учраас хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг зөвшөөрсөн юм шүү дээ.

Холбоотой мэдээ

Нийслэлийн нутаг дэвсгэр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийгдэж байна
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
Улсын аварга шалгаруулах тэмцээнд 340 орчим алба хаагч ур чадвараа сорьж байна
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 468 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, сайд нарын мэдээллийг сонслоо
Нийслэлийн нутаг дэвсгэр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийгдэж байна
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он