Сэтгэгдэл 0
АНУ-д буй Монгол гаралтай иргэдийн 18% амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна

АНУ-ын Хүн амын тооллогын товчооны тайланд дурдсанаар тус улсад оршин сууж буй Монгол гаралтай насанд хүрсэн иргэдийн 18 хувь нь амжиргааний баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэх дүн гарчээ. АНУ-д оршин суудаг Монгол өрхүүдийн жилийн орлого дунджаар 54.3 мянган ам.доллар байгаа нь ази тивийн бусад өрхүүдийн дундаж орлогоос хоёр дахин бага байна. Азийн бусад улс орнуудын дундаж орлого 105.6 мянган ам.доллар байдаг аж.
Одоогоос хоёр жилийн өмнө явуулсан судалгаагаар АНУ-д нийт 50 мянга гаруй Монгол гаралтай иргэн бүртгэлтэй байна. Энэ нь АНУ-д оршин сууж буй ази иргэдийн 0.2 хувийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Гэхдээ сүүлийн таван жилд өөрийгөө Монгол гаралтай гэж бүртгүүлсэн иргэдийн тоо 50-иас илүү хувиар өсөөд байна.
Ташрамд дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хүрээнд цагаачлалын бодлогоо эрс чангаруулсан. Ялангуяа бичиг баримтын зөрчилтэй гаднын иргэдэд тэтгэмж олгохыг цуцалж, дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрийг түр зогсоогоод байна. Цагаан ордны тайланд дурдсанаар нэг сая орчим хууль бус цагаач тус улсад байгаа гэх дүн гарчээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.