Сэтгэгдэл 0

Бага насны хүүхэд уралдааны үеэр унаж, гэмтжээ. Тодруулбал, Багануур дүүргийн эрүүл мэндийн хүлээн авах тасагт хурдан мориноос унасан хүүхэд ирлээ гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Нэр бүхий иргэний их насны морь унасан зургаан настай хүүхэд уралдааны үед мориноос унаж гэмтсэн аж. Эл хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.
Иймд хүүхэд хамгааллын хууль, хүүхдийн эрхийн тухай хууль болон хуульд заасны дагуу хурдан морины уралдаанч хүүхдийн хувцас хамгаалалтын хэрэгсэлд тавих стандартын шаардлагыг хэрэгжүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.