Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн өмчийн 28 объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2025/05/03

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, өнгөрсөн жилүүдэд НИТХ-аас баталсан өмч хувьчлах жагсаалтад орсон 28 барилга байгууламжийг хувьчлах эсэх асуудал, өмч хувьчлалын хоёр тайланг батлах талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд 12 барилгыг хувьчлах жагсаалтаас хасах, гурван барилгыг актлан нурааж, газрыг нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгох, гурван барилгыг актлан, газрыг дуудлага худалдаанд оруулахаар комиссын хуралдаанаар эцэслэн баталлаа. Түүнчлэн хоёр барилгын газарт хот төлөвлөлтийн трасс давхцал байгаа эсэхийг хянах, хоёр барилгын хувьчлалын хэлбэрийг өөрчлөх, мөн дөрвөн барилгыг нийслэлийн өмчид хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Тухайлбал, НИТХ-ын тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар батлагдсан БГД-ийн 1, 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилга, БГД-ийн 20 дугаар хорооны Цагдаагийн хэсэг байрлаж байсан байрыг хувьчлах жагсаалтаас хасаж, нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгож тохижуулна. БГД-ийн 20 дугаар хороонд байрлах халуун усны барилгыг хувьчлах жагсаалтаас хасаж, нийтийн эдэлбэр газар болгох, “Монгол шуудан” ХК-ийн түрээсийн гэрээгээр эзэмшиж буй 4 барилгыг өмч хувьчлалын жагсаалтаас хасна.

Менежментийн болон удирдлагын гэрээний үр дүнг харгалзан хувьчлах ажлын хүрээнд "Ану сервис" ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллуулж буй 8 халаалтын зуухны гурвыг нь хувьчлах жагсаалтаас хасах, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Удирдлагын гэрээг хааж, хувьчлах жагсаалтаас хасах, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны "Багахангайн Мах боловсруулах үйлдвэр" ОНӨААТҮГ-ын барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэлээ. Мөн нийслэлийн өмчийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн "Ж” блокийн барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах, БГД-ийн 7 дугаар хорооны “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин барилга, ХУД-ийн 3 дугаар хорооны халуун усны барилгуудыг хувьчлах жагсаалтаас хасаж, нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгож тохижуулна.

Цаашид хувьчлах барилга байгууламжийн дуудлага худалдааны үнийг тогтоолгож танилцуулах, Өмч хувьчлалын комиссын шийдвэр, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав. Ташрамд, 2021 оноос хойш хуралдаагүй байсан нийслэлийн Өмч хувьчлах комиссын анхдугаар хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болсон. Нийслэлийн өмч хувьчлах комиссын анхдугаар хуралдаанаар НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг  менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон юм.

Холбоотой мэдээ

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбар буюу 5 га талбайд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбар буюу 5 га талбайд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна
Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа
ГИХГ: Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ
ХХААХҮЯ: Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он