Сэтгэгдэл 0
“Монголын хүчтэн" хүчит бөхийн барилдааны нэгдүгээр шат тавдугаар сарын 17-нд болно

“Монголын хүчтэн" хүчит бөхийн барилдааны нэгдүгээр шатны албан ёсны тов гарчээ. Үзэгчдийн саналаар шалгарсан зургаан улсын начны эсрэг зургаан аймаг, цэргийн арслан тойргоор барилдах эхний шатны барилдаан 2025 оны 5 дугаар сарын 17-ны бямба гарагт 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Энэ барилдаан гурван үе шаттай явагдана.
- Нэгдүгээр шат 5 дугаар сарын 17-нд
- Хоёрдугаар шат 5 дугаар сарын 24-нд
- Гуравдугаар шат финал 5 дугаар сарын 31-нд болно. Барилдааны шагналын сан 140.000.000 /зуун дөчин сая төгрөг/ юм байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.