Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД САНХҮҮГИЙН ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025/04/16
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлтэй хамтран “Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт” өнөөдөр /2025.04.16/ зохион байгууллаа. 

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээл, санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх болон хүрээлэн буй орчны төлөвлөлтөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Тиймдээ ч төрийн албан хаагчид болон удирдах албан тушаалтнууд санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх тухай мэдлэгтэй байснаар иргэд рүү чиглэсэн бодлого, арга хэмжээ илүү үр дүнтэй байдгийг  Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлсэн үгэндээ онцолсон. 

Сургалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга М.Буяндэлгэр санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн бол Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллүүд хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл, мэдлэг олголоо. 

Сургалтын хувьд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийг санхүүгийн мэдлэг, мэдээллээр хангах, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таних, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцоллоо. 

 “Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт”-д Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, дүүргүүдийн цагдаагийн газар болон хэлтсийн дарга нарын төлөөлөл бүхий 40 гаруй удирдах албан тушаалтан оролцлоо.

Холбоотой мэдээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
ЗГ: Эрүүл мэндийн салбарын цалингийн зөрчлийг арилгана
Л.Энх-Амгалан:Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын болон дэд хороод
Өнөөдөр хуралдах УИХ дахь ажлын хэсгүүд
Өнгөрсөн долоо хоногт 215,915 зөрчил бүртгэгджээ
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он