Сэтгэгдэл 0

Хэнтий аймгийн Норовлин суманд энэ сарын 29-нд, Булган аймгийн Хангал суманд энэ сарын 26-нд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.
Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 79 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.