Сэтгэгдэл 0

Монголын хөлбөмгийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар сонгогдсонтой холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоо, хөлбөмгийн лиг зохион байгуулагч “Очир” зөвлөл хуралдаж ажил хаялт зарлажээ.
Тоглогчдын холбоо болон “Очир” зөвлөл өнгөрсөн долоо хоногт Ц.Анандбазарыг нэр дэвшсэнтэй холбоотойгоор ажил хаялт зарласан. Уг ажил хаялт дөрөвдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн юм. Тэгвэл тоглогчдын холбоо болон “Очир” зөвлөл Ц.Анандбазарыг огцруулах хүртэл хөлбөмгийн Дээд лиг болон Нэгдүгээр лигийн 17-р тойргийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
Хөлбөмбөгийн лиг зохион байгуулах “Очир” зөвлөл дараах гурван шаардлагыг тавьж байгаа аж. Үүнд Ц.Анандбазарыг огцруулах, ээлжит бус их хурал зарлах, дүрмийн өөрчлөлт, шинэчлэл хийхийг шаардан, лигийн ажил хаялтыг долоо хоногоор сунгах шаардлага багтжээ.
Хэрэв дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялтыг долоо хоногоор сунгаж тэмцэхээр болоод байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.