Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Эрчим хүчний зохицуулах хороонд Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцуулав

2025/04/28

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг өнөөдөр (2025.04.28) гүйцэтгэх багийн бүрэлдэхүүний хамт Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллаж, Дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг танилцууллаа.

Цахилгааны болон дулааны эрчим хүчний салбарын харилцааг өнөөдөр Эрчим хүчний тухай хуулиар нэгтгэн, ерөнхийд нь зохицуулж байна. Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт ихээхэн ерөнхий учир нарийвчилсан харилцааг олон тооны журам гаргаж зохицуулахаар өөр аргагүй байдалд орж буй. Иймд хуулийг илүү нарийвчлах үүднээс цахилгааны болон дулааны эрчим хүчний харилцааг тус бүрд нь бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэснийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг дурдаад, харилцааг журам, дүрмээр зохицуулах нь тухай салбарын бодлого, үйл ажиллагааг харьцангуй тогтворгүй, хөрөнгө оруулалт татах боломжгүй болгож, хэтийн төлөв, хөгжлийн чиг хандлагад сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцолсон юм.

Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, инженер Х.Эрдэнэчулуун танилцуулсан юм. Тэрбээр, улс орны аж үйлдвэрлэл, хүн амын суурь хэрэглээ бөгөөд хэрэглэгчдийг тасралтгүй, аюулгүй, найдвартай хангах шалгуурыг нарийвчлан хуульчилж байгааг чухалчлан дурдав. Салбарын хөгжлийн чиг хандлагыг харгалзан төвлөрсөн хангамжийн системээс гадна хэсэгчилсэн хангамжийн системүүд, эх үүсвэрүүд бий болох боломжийг нээхэд хуулийн төсөл чиглэсэн байна. Дулаан хангамжийн системийг төлөвлөх, техник технологийн үзүүлэлт, нөхцөлийг нарийвчлах, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, хэрэглэгч хэрэглээгээ өөрөө төлөвлөөд, хэрэгжүүлээд явах боломжтой байх, үнэ тарифын зохицуулалтыг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглүүлэх зэрэг өргөн хүрээтэй зохицуулалт хуулийн төсөлд тусжээ.­ Манай улс байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг бүс нутгийн хамааралтайгаар хязгаарлагдмал хүрээнд төлөвлөж хэрэгжүүлдэг онцлогтой учир салбарын бодлого, төлөвлөлтийг мөн энэхүү хамааралд нь тодорхой тусгасан байна. Тодруулбал, системийн үйл ажиллагаанд аймаг, нийслэл, хотын захиргааны эрх, үүргийг багагүй оролцоотой байхаар зааж, техникийн нөхцөлийг үйлдвэрлэхээс эхлэн хэрэглэгчдэд эрчим хүргэх бүх үе шатанд нарийвчлан тодорхойлсон байна. Мөн түгээх сүлжээнд “нийтийн сүлжээ” гэх ойлголтыг бий болгож, хоёроос дээш хэрэглэгч холбогдох уг сүлжээний эрх зүйн болон эдийн засгийн харилцааг журамлажээ. Түүнчлэн дулааны эрчим хүчийг нарийвчлан тоолж, үнэ төлбөрийг тоолуураар тооцож байхаар хуулийн төсөлд тусгаад байна.

Хуулийн төслийн талаарх гүйцэтгэх багийн танилцуулгатай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүд, зохицуулагч инженерүүд асуулт асууж, санал хэллээ. Салбарын мэргэжилтнүүд дулааны эрчим хүч бол стратегийн бүтээгдэхүүн болохыг хуульд тодорхойлох, өмчийн өөр өөр хэвшлийн шугам сүлжээний харилцан холболт, өртөг зарлын тооцоог нарийвчлан зохицуулж, хөрөнгө оруулалтаа нөхөх болон системийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, тариф тогтоох аргачлал, индексжүүлэлтэд харгалзах үндэслэл, шаардлагууд, шугам магистралийн эхлэлийн болон эцсийн цэгийг оновчтой тогтоох, эрчим хүчний барилга багууламжууд угсралт, гүйцэтгэлийн стандарт, алдагдлыг бууруулах болон хэмнэлтийн зарчмуудыг хуульчлах зэрэг олон асуудлаар тодорхой санал дэвшүүлсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун дулааны эрчим хүчний бие даасан хуультай байхыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ажлын хэсэг богино хугацаанд ихээхэн эрчимтэй, ачаалалтай ажиллаж хуулийн төсөл боловсруулсанд баяр хүргэж, салбарын зохицуулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Үйлдвэрлэлийг цахилгаан, дулаан хосолсон байдлаар өргөжүүлэхгүй бол дан дулааны үйлдвэрлэлийн өртөг өндөр гарах эрсдэлтэйг тэрбээр дурдаж, цахилгааны болон хийн түлшний зэрэг дулаан эх үүсвэрүүдийг өргөжүүлэх, хэсэгчилсэн хангамжийн системд алгуур шилжих шилжилтийн зохицуулалтыг хуулийн төсөлд оновчтой тусгасан байгааг онцолсон юм.

Хуулийн төсөлд албан ёсоор саналаа ирүүлэхийг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хүсэж, инженер, мэргэжилтнүүд болон зохицуулах байгууллага, зохицуулагчдын саналыг хуулийн төсөлд тусгах талаар анхааралтай ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Монголбанк 7 дугаар сард 1186.2 кг үнэт металл худалдан авлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголбанк 7 дугаар сард 1186.2 кг үнэт металл худалдан авлаа
Мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж бэлтгэсэн 11 хүнийг илрүүлж, 13,6 кг ургамлыг хураан авчээ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Налайх, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ
Хуурамч вэб сайт үүсгэн иргэдийг залилж байгааг олж тогтоолоо
Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
Цэцэрлэгийн бүртгэлийн системд өчигдрийн байдлаар 49,294 хүүхдийн цахим бүртгэл баталгаажуулжээ
БГД-ийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэдийн анхааралд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он