Сэтгэгдэл 0

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар 0-18 насны 200 мянга орчим хүүхэд дархлаажуулалтад огт хамрагдаагүй гэх дүн мэдээлэл гарчээ. Одоогоор нийт хүн амын 1.6 сая нь 0-18 насны хүүхэд эзэлж байгаа юм.
Өнгөрсөн онд улс даяарх дархлаажуулалтад нийт 23.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнийг 15 жилийн өмнөхтэй харьцуулахад ес дахин өссөн үзүүлэлт. Улсын хэмжээнд 0-15 насны хүүхдэд нийт 13 халдварт өвчний эсрэг есөн төрлийн товлолт вакцин хийж байна. Монгол Улсын хувьд НҮБ-ын Хүүхдийн сангийн стандартын дагуу олон шатны шинжилгээгээр баталгаажиж, чанарын шаардлага хангасан вакцин хэрэглэдэг бөгөөд АНУ, Өмнөд Солонгосоос вакцин худалдан авдаг аж. Түүнчлэн олон улсын гэрээний дагуу хөнгөлөлттэй үнээр вакцин нийлүүлдэг болохыг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.