Сэтгэгдэл 0

Сүхбаатар аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, Асгат сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Халзан сумын төвөөс зүүн зүгт 35 км-т Сайншанд багийн "Хужиртай" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Хатавч багийн Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 15:50 цагт унтрааж, хүлээлгэн өгчээ.
Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай өртөж шатжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.