Сэтгэгдэл 0
Ө.Батзул агсны осолд яллагдагчаар татагдсан этгээдийн шүүх хурал өнөөдөр болно

Улсын начин Ө.Батзул 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр зам тээврийн ослын улмаас амиа алдсан. Түүний хэрэгт эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн машины жолооч Ц.О гэгчийг яллагдагчаар татсан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох товтой байна.
Прокуророос яллагдагч Ц.О-д Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар “Тээврйин хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Хдэийгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Ц.О-д холбогдох хэргийг хоёрдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр болсон ч хойшлуулсан юм. Тухайн үед Ц.О нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасан ч, хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.