Сэтгэгдэл 0

Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал энэ оны эхний улиралд Монгол Улс 72.3 тонн самнасан ноолуур экспортолжээ. Энэ нь 8.5 сая ам.доллар гэсэн үг аж. Гэхдээ экспортолсон нийт хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55% буурсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд ноолуур боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нийт 198 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр 2028 он гэхэд ноолуурын анхан шатны боловсруулалтыг дотоодын зах зээлд 100%, ноолуурын гүн боловсруулалтыг 40%-д хүрэх аж.
Одоогоор Монгол Улсад 119 мянган тонн самнасан ноолуур боловсруулах суурилагдсан хүчин чадалтай 50 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.