Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

​Дэлхий даяар нүүрсний эрчим хүчний багтаамж 2% нэмэгджээ

2024/04/12

Дэлхий даяар 2023 онд нүүрсээр ажилладаг эрчим хүчний багтаамж 2% өссөн дүн мэдээ гарчээ. Энэ нь 2016 оноос хойш нэг жилд хамгийн өндөр өссөн дүн боллоо. Хэдийгээр дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа ч Дэлхийн эрчим хүчний ажиглалтын төвийн судалгаагаар 2023 онд нийт 70 гигаватт нүүрсний эрчим хүчний цахилгаан станц ашиглалтад оржээ. Үүнээс 47.4 ГВт нь Хятадад ногдож байгаа юм. БНХАУ-ын 14-р таван жилийн төлөвлөгөө 2022 оны эхээр батлагдахад “орчин үеийн эрчим хүч” дэд хэсэгт дурдсанаар 2025 он гэхэд нүүрсний эрчим хүчийг 30 ГВт-аар хорогдуулна гэх зорилт дэвшүүлсэн билээ. Гэвч GEM-ийн тайланд дурдсанаар Хятадын засаг захиргаа өнгөрсөн гурван жилд нүүрсний эрчим хүчийг ердөө 9 ГВт-аар бууруулжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр ёсоор 25 улс нүүрсний эрчим хүчний хүчин чадлаа бууруулсан ч 35 улс эсрэгээр нэмжээ. Ялангуяа эдийн засгаар бүс нутаг болон дэлхийд тэргүүлэгч улс орнууд нүүрсний эрчим хүчний хэрэглээг бууруулахгүй байгаа нь анхаарал хандуулах ёстой хүчин зүйл гэж Дэлхийн эрчим хүчний ажиглалтын төвийн тайланд дурдсан байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн урьдчилсан тооцоогоор дэлхийн дундаж температуын өсөлтийг цельсийн 1.5 хэмд барихын тулд 2040 он гэхэд нүүрсний хүчин чадлыг үлэмж хэмжээгээр бууруулах шаардлага тулгарч байгаа юм. Чухам иймийн тулд жил бүр дунджаар 126 ГВт буюу долоо хоногт хоёр цахилгаан станцыг хаах шаардлагатай гэсэн судалгаа гарчээ.

 

Эх сурвалж: Carbon Brief / Reuters

Холбоотой мэдээ

“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он