Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

​Экспорт буурч, импорт өслөө

2025/04/16
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын гадаад худалдаа 5.6 тэрбумын алдагдал хүлээлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.5% буурсан үзүүлэлт юм.

Мөн хугацаанд экспорт 3.1 тэрбум ам.доллар болж 17.5%, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч 5.5% өсжээ. Гадаад орчноос шалтгаалсан геополитикийн ойлгомжгүй цаг үед экспорт буурч, импорт өсөх нь эрсдэлтэй гэж санхүүгийн голлох байгууллагууд анхааруулсаар байгаа. Учир нь дунд болон дундаас дээш орлоготой улс орнуудын эдийн засагт мөчлөгийн хямрал нүүрлэх өндөр магадлалтай. Тиймээс тэсэж үлдэхийн тулд сөрж тэмцэх ёстой аж. Төсвийн тэлэх бодлоготой, бүтээлч үйлдвэрлэлийн сураг байхгүй манайх шиг улсыг аль болох төсвийн сахилга батыг сахиулж, популист амлалтуудаа хумьж, эдийн засгийн бодлогодоо реформ хийх ёстойг сануулсаар буй.

Нэгдүгээр улиралд экспорт буурахад нүүрсний үнийн уналт голчлон нөлөөлжээ. БНХАУ-ын голлох боомтууд нүүрсний нөөцөө бүрдүүлсэн нь эрэлтийг сулруулж, улмаар үнэ буурах гол шалтгаан болоод байна. Нүүрсний үнэ цаашид ч унана. Түүнчлэн түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэл ч экспорт буурахад нөлөөлсөн шалтгааны нэг. Манай голлох экспортын бүтээгдэхүүний нэг зэсийн ханш он гарснаас хойш тогтмол өссөн. Гэвч Трампын эргэж буцсан шийдвэрээс шалтгаалан огцом унах эрсдэл ч бас бий. Ханш нь уналаа, уналаа гээд өнгөрсөн жилийнхээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь гялтайх ганц мэдээ юм даа.

Азийн хөгжлийн банк энэ долоо хоногийн эхээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 6.6% байна гэж дүгнэсэн. Гэсэн ч түүхий эдийн экспорт, ялангуяа нүүрснээс хамааралтай эрсдэл өндөр байгааг анхааруулсан билээ. АНУ-аас ногдуулсан гаалийн татвар жин дарахгүй ч БНХАУ-д үзүүлэх эдийн засгийн сөрөг нөлөө манайд сүүдрээ тусгаж эхэллээ. Үүнийг статистикийн дүн мэдээ бэлхнээ харуулна.   

Холбоотой мэдээ

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
ЦЕГ: Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө
М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ
Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа
Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна
100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ
Он гарсаар 75604 тонн шатахуун импортлоод байна
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлав
Жолооны үнэмлэх гаргана хэмээн иргэдийг залилжээ
Т.Даваадалай: 2025 онд иргэдээс ирүүлсэн 64 мянган өргөдөл, гомдлыг 97.8 хувьтай шийдвэрлэсэн
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
ЦЕГ: Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он