Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Гудамж, талбайд үүссэн хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулна

2024/04/11

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байна. Тус Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 12-р хороонд ажиллав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, аюултай үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хотын стандарт, хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр таван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Өнөөдөр Чингэлтэйн өргөн чөлөө буюу 32-ын тойрог орчим, гол магистрал зам дагуу иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахуйц том оврын техник хэрэгслүүд байрлуулсан байна. Эдгээр нь авто зам, замын бродюр, явган хүний замыг эвдэх, хөрсний бохирдол үүсгэх зэрэг асуудлууд үүсгэж байна. Тиймээс тус техникүүдийг өмчлөгч иргэн, хуулийн этгээдүүдэд тодорхой шаардлага тавьж, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд тодорхой байршил зааж өгнө. Заасан байршилд техник хэрэгслүүдээ байрлуулан, үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой. Хэрэв заасан байршилд үйл ажиллагаагаа эрхлээгүй тохиолдолд техник хэрэгслийг журамлана. Хоёрдугаарт газрыг зориулалтын бусаар ашиглаж, олгосон хэмжээнээсээ хэтрүүлэн хашаалж байгаа иргэн хуулийн этгээдэд шаардлага тавина. Шалгалтын ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ч газартай холбоотой 1000 гаруй зөрчил илрээд байна. Энэ мэтчилэн хаягдал төмөр, аккумлятор авдаг иргэд агаар, хөрсний бохирдол үүсгэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах, саадгүй зорчих эрхэд халдаж байгаа зөрчлийг арилгуулна" гэлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршилд газрын хэмжээгээ хэтрүүлэн, зориулалтын бусаар ашиглаж буй аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах мэдэгдэх хуудас өгсөн юм. Тус аж ахуйн нэгж нь өмчилж буй газрын хэмжээнээсээ 200 ам метр талбайг хэтрүүлэн ашиглаж, нийтийн эзэмшлийн зам талбай руу орж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, хөрсний бохирдол үүсгэсэн зөрчил гаргажээ.

Энэ мэтчилэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он