Сэтгэгдэл 0

Дорноговь сумын төвөөс Зүүн урд зүгт 21 км-т, Хөвсгөл сумын төвөөс Баруун урд зүгт 72 км-т, Хатанбулаг сумын нутагт Улаанбадрах сумын төвөөс Баруун урд зүгт 132 км-т 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 02:05:57 секундэд 4.7 магнитуд, 02:07:35 секундэд 4.1 магнитуд, 02:11:07 секундэд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй, Улаанбадрах сумын Тамгын газрын дарга, Хөвсгөл сумын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.