Сэтгэгдэл 0

Увс нууран дээгүүр тээвэрлэлт хийж яваад мөсөнд цөмөрсөн "Hino" загварын 2 гэр ачсан автомашиныг татан гаргахаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагчид цооног гарган 11 метрийн гүнд шумбалт хийж мөсөн доогуур татах ажлыг зохион байгуулж байна.
Цаг агаар дулаарч нуур, гол мөрний мөсний зузаан нимгэрч, хайлж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Иймд цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхад анхаарч өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг Увс аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.