Сэтгэгдэл 0
Засгийн газар | Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрхийг сэргээх, хохирол барагдуулах ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амь насаа алдсан хэргийн талаар тодорхой шийдвэр гаргалаа. Уг хэрэгтэй холбоотогоор олон улсын болон хүний эрхийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо хэлэхдээ “Ажлын хэсгийг миний бие ахлахаар болсон. Ажлын хэсэгт зөвшилцсөнөөр ШЕЗ, ХЭҮК, Эмнести Интернэшнл, ЦЕГ, ТЕГ орж ажиллана.Гол зорилго нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан гурван шатны шүүхээс ял аваад байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулахаар олон улсын байгууллагатай хамтарч ажиллана. Нэг жилийн өмнө дээрх хоёр иргэнийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон” гэжээ.
Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцод зааснаар эрх нь зөрчигдсөн, эрүүдэн шүүлтийн хохирогч болсон иргэдийг бүрэн хохиролгүй болгох үүргийг төрөөс хүлээсэн байдаг. Тийм учраас өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуул тогтоомж баримтлах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.