
Дорнод аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т Баянтүмэн сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18:00 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурамд оруулан, 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 120 га талбай өртөж шатсан байна.
Мөн Булган аймгийн төвөөс зүүн урд зүгт 175 км-т Дашинчилэн сумын төвөөс зүүн урд 25 км-т Хараат багийн “Залай” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04 дүгээр сарын 07-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 19:13 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.