Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн ойн өдөр тохиож байна

2025/03/22

Монгол хүн сансарт ниссэний 44 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.

Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ.

Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.

Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан юм.

1981 оны гуравдугаар сарын 21. Энэ өдөр Монгол түмэн сансрын анхны нисэгчээ од гариг­сийн оронд үдэж мордуул­сан түүхтэй.

Тэр жирийн биш нэгэн өдрийг, тэр гайхамшигтай үйл явдлыг Монголын түүх мартахгүй ээ. Мартах ч учиргүй билээ. Хүн бүрийн царайд баяр бахдал гэрэлтэж харсан зүг бүхэнд “Монгол хүн сансарт нислээ” гэсэн зурагт хуудас нүд баясгаж байлаа. Сансар огторгуй гэсэн нэр томьёо 1950-иад оноос Монгол хэлнээ орж ирж. Тэгвэл сансрын нисэгч гэсэн үг 1961 онд ЗХУ-ын иргэн Ю.А.Гагарин сансарт анх ниссэнээр олны хүртээл болсон байдаг. Тэр үеэс яг 20 жилийн дараа Монголчуудын сансарт нисэх мөрөөдлийг бие­лүүлж талын малчны хүү Жүгдэрдэмидийн  Гүрраг­чаа, ЗХУ-ын иргэн Вла­димир Жанибековын хамт “СОЮЗ-39” хөлгөөр сан­сарт нисч түүхнээ нэгэн алтан хуудас нээсэн. Тухайн өдрийн шөнийн тэг цагт тусгай кодтой дугтуй задарч Ж.Гүрраг­чаагийн зурагтай танил­цуулга, тэмдэг Улаанбаа­тарын төв талбайгаас хаа холын баруун хязгаарын малчны гэрт хүртэл хүрсэн байдаг юм.

Хурган цас хаялсан намбагар дулаахан үүрээр хотын гудамжаар зорчих автобус унаа туг лоозон­гоор чимэгдсэн, хүн бүрийн хараа дээшээ байж билээ. Сансрын “Салют-6”, “СОЮЗ-Т4”, “СОЮЗ-39” хөлгийн цогцолбортой Байконур дахь удирдах төвд сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибе­ков, В.Коваленко, В.Савиных нартай хийж буй шууд ярилцлага телевизийн дэл­гэцнээс удтал салаа­гүй.

Сансрын нисэгчдийн хөлөг дэх амьдрал бүр содон үйл явдал харагдаж байлаа. Монгол хүн сансарт нисэх үйл хэрэг 1976 оноос эхтэй байв. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ахлуулсан нислэгэд бэлтгэх комисс байгуулжээ.

Тэр­нээс жилийн дараа сан­сарт нисэх бэлтгэлд Сүрэн­хорлоо, М.Ган­зориг, Ж.Гүррагчаа, Д.Сайн­цог нарыг сонгон авч оддын хотхонд бэлт­гэлд явуулсан юм. Тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар үлдэж бүх шалгуурт бүрэн тэнцсэнээрээ Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, малчны хүү Ж.Гүррагчаа сансарт ниссэн нь тэр байлаа.

 

Холбоотой мэдээ

Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна
Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна
“Нүүдэлчин фестиваль”-д 400 орчим тамирчин өрсөлдөж, 100 гаруй хүлэг уралдана
Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
Одоогоор Улаанбаатар хотод 19.5-28 мм хур тунадас ороод байна
ЗГ: Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
Ургац хураалтад иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Нийслэл, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хурал боллоо
А.Амартүвшин: Өнөөдөр тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Байр түрээслүүлнэ” гэж иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байна
АТГ: Нийтийн албанд томилогдох 349 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Гадаад тамирчдыг Монгол Улсын харьяат болгох боломж шинэчлэгдэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он